Автобусны чиглэлд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Автобусны чиглэлд өөрчлөлт оруулна

Зам засварын ажил энэ сарын 30-наас ирэх сарын 13-ныг хүртэл үргэлжилэхтэй холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн орчим дахь замын засвараас болж  Баянхошуу-МУБИС-Тэнгис кино­театр, Яармаг-МУБИС-Ард, Нисэх-МУБИС-Ард  чиглэ­лийн автобуснууд МУБИС-ийн  автобус­ны буудлаас “Туушин” компа­нийн  зүүн талын уулзвараар зүүн гар тийш эргэн Сүхбаа­тарын талбайн зүүн талаар явж МУИС-ийн уулзварт хүрч, үнд­сэн чиглэлээрээ явах аж. Мөн III-IV хороолол-Чингэс зочид буу­дал-Халдвартын эмнэлэг, Бэлх-IV дэлгүүр-Мишээл экспо,  Шаргаморьт-МУБИС-Халд­вар­тын эмнэлэг чиглэлийн автобус­нууд зүүн  чиглэлээр явахдаа IV дэлгүү­рийн уулзвараас ШУТИС-ийн хойд уулзвар хүрч, Бага тойруугийн замаар үндсэн чиглэлдээ орох юм байна. Харин  Налайх-Улаанбаатар-Төмөр зам чиглэлийн автобус баруун, зүүн  чиглэлдээ Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих юм.  Үүнээс  гадна Бага тойруугийн зам Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн зүүн  уулзвар хүртэлх замыг ирэх сарын 6-20 хүртэл хаах учир энэ замаар зорчдог автобусны чиглэлд ч өөрчлөлт орсон байна. Үүнд, Бэлх-Долоон буудал-ТЭЦ3,   11 дүгээр хороолол-Цэцэг төв-Зайсан, Хайлааст-IV дэлгүүр-МУБИС-Хүнсний нэг, Чингэлтэй-Хүнсний нэг-МУБИС- IV дэлгүүр,  Дэнжийн 1000-Хүнсний нэг -Зайсан  чиглэ­лийн автобуснууд  СУИС-ийн уулзвараас  Сүхбаатарын гудамжаар дамжин Байгалийн түүхийн музейн уулзвар хүрч, Самбуугийн гудамжаар Зоос гоёлын уулзвар хүрч тус тусын чиглэ­лдээ орох аж.  Харин ирэх сарын 6-9-нд ШУТИС-ийн уулзвараас Байга­лийн түүхийн музейн уулз­вар хоорондын  автозамын  хөдөл­гөө­нийг хаах учир доорх чиг­лэлд өөрчлөлт орохоор болжээ. Баянхошуу-МУБИС- “Тэнгис” кинотеатр, Яармаг-МУБИС-Ард, Нисэх-МУБИС-Ард чиглэ­лийн автобуснууд МУБИС-ийн автобусны буудлаас ШУТИС-ийн уулзвар хүрч, Бага тойруугийн замаар СУИС-ийн уулзвараар  Байгалийн түүхийн музейн уулзвар хүрч, үндсэн чиглэлдээ орно. Мөн Их наран-Тэнгис кинотеатр-МУБИС, Мах импекс-Тэнгис кинотеатр-Сансар-Улаанхуаранчиглэлийн автобуснууд баруунаас ирэхдээ Байгалийн түүхийн музейн уулзвараар хойш эргэн Бага тойруугийн замаар явна. Харин зүүн чиглэлээс   ирэхдээ ШУТИС-ийн хойд уулзвар Бага тойруугийн зам дагуу тус тусын чиглэлээр явахаар болсон байна. Тиймээс зорчигчдыг будилахгүй байхыг Нийтийн тээврийн газраас анхааруулж байгаа юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж