Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Авто вокзалтай болно

Засгийн газрын тогтоолын дагуу Булган аймагт тээвэр, авто замын газар байгуулснаар нэлээд шинэлэг арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн тус аймагт авто вокзал, оношлогооны төвтэй болох асуудлыг шийдвэрлээд байгаа аж.

 Энэ дагуу аймгийн төвд улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх энэ барилгын шав тавих арга хэмжээг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын болон тээвэр, авто замын газар, Тээврийн хэрэгслийн, оношллогоо хялант зохицуулалтын албаны салбар зэрэг газраас зохион байгууллаа. Энэхүү барилга байгууламжийн зураг төсвийг “БАРНАВ” ХХК хийж, барилгын гүйцэтгэгчээр “Бизнес фокус” ХХК-ийг ажиллуулахаар сонгон шалгаруулжээ.  Ийнхүү Булганд нэгэн шинэ бүтээн байгуулалт эхэллээ.

Ж.Мөнх-очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж