Газар тариалан эрхлэгчид зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2011.04.29-нд нийтлэгдсэн

Газар тариалан эрхлэгчид зөвлөлдөв

Булган аймгийн Бугат сумын төр захиргааны байгууллагаас газар тариалан, хүнсний ногоо эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд оролцогчид орон нутагтаа энэ чиглэлээр хийж байгаа ажил, ахиц амжилт, алдаа дутагдлыг ярилцаж, өнөөгийн үр дүнгээ өргөтгөхийн тулд авах арга хэмжээ, хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойллоо. Агропарк байгуулъя. Хүнсний ногоо тариалах арга барилд суралцъя. Дэвшилтэд технологи техник хэрэгслийг сайтар ашиглая. Энэ мэт олон зүйлийг зөвлөлдөн ярилцсан нь ихээхэн ач холбогдолтой болжээ. Сумын удирдлагууд иргэдийн санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Газар тариалан, хүнсний ногоо эрхлэлтийг өргөтгөж ард иргэд энэ ажилд идэвх санаачилга гарган ажилласнаар амьжиргаа дээшлэх, бас сум орон нутгаа хөгжүүлэх боложмийг нэмэгдүүлнэ гэж үзжээ.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж