Шаардлага хангахгүй лифт ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Шаардлага хангахгүй лифт ашиглаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газараас лифтийг эзэмшигч, засвар үйлчилгээ хариуцагч байгууллагуудад хандан сэрэмжлүүлэг гаргалаа.  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОХУ-ын Красноярск хотын инженерийн зөвлөх төвтэй хамтран БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах аж ахйн нэгж, байгууллага болон сууц өмчлөгчдийн холбоодын ашиглаж байгаа 428 лифтэнд “Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн дагуу шалгалт хийхэд олон ноцтой зөрчлүүд илэрчээ. Үүнд: Техникийн паспорт, бичиг баримт, зөвшөөрөлгүй 232 лифтийг нийтийн үйлчилгээнд ашигладаг,  лифтийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллуулдаг мэргэжлийн үнэмлэхтэй лифтчин байхгүй, салхивч, агааржуулагчгүй,  пүрш хугарсан  зэрэг зөрчлүүд хавтгайрсан байна. Ганцхан дүүргийн хэмжээнд 25-аас дээш жил нийтэд ашиглагдаж, ашиглалтын хугацаа нь дууссан 280 ширхэг лифт ашиглагдсаар байна.
Үүний улмаас иргэдийн амь нас, эрүүл мэндэд нөлөөлөхүйц ноцтой байдал үүссэн тул зөрчлийг 2010 оны 5-р сарын 01-ний дотор яаралтай арилгахыг сануулав. Зөрчил арилгаагүй тохиолдолд лифтийг зогсоож, буруутай этгээдэд  хариуцлага хүлээлгэхийг анхааруулжээ.
Б.Энхмандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж