Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

Сирид 42 хүн алагджээ

Сирийн сөрөг хүчнийхэн эрх баригчидтай эргэлт буцалтгүй ширүүн тэмцэл явуулах болж өчигдрийг бүх нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөний өдөр болгосноо зарласан. Тэд "уур хилэнгийн баасан гариг” болно гэж мэдэгдэн ард иргэдийг гудамжинд гарч тэмцэлд нэгдэн бүх нийтийн жагсаалд оролцохыг уриалж байсан юм.

“Бид юунаас ч айхгүй” хэмээн хашгирцгааж, “одоогийн дэглэм бүрэн огцрохыг л шаардана” гэж байжээ. Энэхүү жагсаалыг тараахын тулд цагдаа цэргийнхэн нулимс асгаруулах хий болон галт зэвсэг хэрэглэсэн тухай Associated Press агентлаг мэдээлсэн байна.

Тэдний мэдээлснээр өчигдрийн жагсаалын үеэд Дераа хотод 42 хүн алагдсан гэх мэдээлэл байгаа ба энэхүү тоо нэмэгдэж магадгүй гэнэ. Хүний эрхийн байгууллагаас Эрх баригчид амиа алдсан хүмүүсийн тоог худлаа мэдээлж байгаа гэж шүүмжилж байгаа ба эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш нийтдээ 500 гаруй хүн амиа алдаад байна гэж мэдэгджээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж