“Эрчим” залуучуудын УАШТ-д аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.30-нд нийтлэгдсэн

“Эрчим” залуучуудын УАШТ-д аваргаллаа

Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн МХБХ-ны ногоон талбайд зургаан өдөр үргэлжилж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газартай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 11 баг өрсөлдсөнөөс Дулааны IV станцын ивээн тэтгэсэн “Эрчим” баг алтан медалийн эзэд болж, “Улаанбаатар ДС”,”Сэлэнгэ Пресс” багууд удаахь байрт шалгарсан байна.

Тэмцээний шилдэг хаалгачаар түрүүлсэн багийн тоглогч Б.Ариунболд, хамгаалагчаар “Сэлэнгэ Пресс” багийн Б.Мөнхбаяр, хагас хамгаалагчаар “Улаанбаатар ДС” багийн Ц.Түмэнжаргал нар шалгарсан бол шилдэг мэргэн буучийн шагналыг “Эрчим” багийн довтлогч Б.Даваажав хүртсэн байна. Тэрбээр тэмцээний туршид өрсөлдөгчийнхөө хаалганд зургаан гоол оруулжээ.

Түүнчлэн тэмцээний нэг онцлог нь, тамирчдаас сонгон залуучуудын шигшээ багт оруулснаас гадна залуучуудын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Ариунболор, туслах дасгалжуулагчаар Д.Батболд нарыг томилсон явдал байлаа.
 
Дашрамд сонирхуулахад, 2011 оны залуучуудын УАШТ-д нэг тоглолтод дунджаар 4,3, нийт 100 гоол оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж