ХонгКонг цалингийн доод хэмжээ тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

ХонгКонг цалингийн доод хэмжээ тогтоожээ

Хонг Конг түүхэндээ анх удаа цалингийн доод хэмжээ тогтоохоор шийдвэрлэж, хэрэгжүүлж эхэлсэн нь тус нутгийн хүн амын 10 орчим хувь болох бага цалинтай 270000 иргэдийн ашиг орлого нэмэгдэхээр боллоо гэж BBC агентлагийн телевизийн сүлжээ мэдээлсэн байна.

Ард иргэдийн шахалтаар уг хуулийг батлан гаргасан бөгөөд ингэснээр уг хотын баян чинээлэг хүмүүс болон ядуучуудын эдийн засгийн ялгааг багасгах зорилготой ажээ. Гэвч энэ шийдвэрийг том аж ахуйн газрын эзэд сэтгэл ханамжгүй, эсэргүүцэн хүлээн авсан бөгөөд ийм хууль үйлчилж эхэлснээр юмны үнэ өсөн нэмэгдэж, үйлдвэр, аж ахуйн газруудаа хаахгүйн тулд олон ажилчдыг ажлаас нь халахад хүрэх болно гэсэн тайлбар хийж байгаа аж.

Сингапураас бусад азийн олон оронд  цалингийн доод хэмжээ тогтоон ажиллаж байгаа ба Хонг Конгийн үйлдвэрчний байгууллагууд нэг цагийн хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг 2,8 евро болгохоор тэмцэж, ингэж тогтоосноор өсөн нэмэгдэж буй амьжиргааны өртгийг бууруулна гэж үзэж байгаа юм байна.
Энэхүү хуулийн заалт Хонг Конгд хувь айл өрхийн гэрийн үйлчлэгчээр ажиллаж буй гадаадын 300000 иргэдэд үйлчлэхгүй ба гадаадын иргэдийн ихэнх нь Филиппинээс хүрэлцэн ирсэн иргэд байдаг ажээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж