Хариуцлагатай уул уурхайн төлөө хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Хариуцлагатай уул уурхайн төлөө хамтарна

Эрдэс баялаг эрчим хүчний яам болон "Тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай уул уурхайн санаачлага" /ТХХУУС/ төрийн бус байгууллага нь хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ТХХУУС-ын гүйцэтгэх захирал Л.Байгаль нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр хоёр тал уул уурхайн компаниудын шалгуур үзүүлэлтийг боловсруулах, тэдгээрийг төрийн бодлогод тусгуулах, хариуцлагатай уул уурхайн талаар  олон нийтийг цогц ойлголттой болгохыг зорьж байна.  Санамж бичигт тусгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр уул уурхайн компаниудын байгаль орчин , хүн, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага дээшилж, төр, иргэний нийгэм, уул уурхайн компаниуд гэсэн гурван талын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байгаа юм.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж