Ч.Сайханбилэгийн шинэ төрх

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгийн шинэ төрх

УИХ-ын
гишүүд дотор “Мэдээл­лийн технологийн хүн” гэх нэр томъёонд хамаарах
цөөн хэдэн хүн байдаг, нэг нь Ч.Сайханбилэг. Түү­ний энэ нэр томъёонд
хамаарах бол­сон үе нь 2004 он. Учир нь тэр­бээр 2004-2008 онд Мэдээлэл
ха­рилцаа холбоо технологийн газ­рын даргын албыг хашиж байв. 2008 онд
Ч.Сайханбилэг Ардчилсан на­маас парламентын сонгуульд өрсөлдөн ялалт
байгуулж УИХ-ын гишүүн болсон түүх­тэй. Гишүүн болоод УИХ дахь
Ард­чилсан намын бүлгийн дарга болсон. Энэ алба нь хэр баргийн аавын
хүүд олддог эд бас биш. Учир нь бүлгийн дарга УИХ-д тухайн намынхаа бүх 
гишүүнийг зангидаж ажилладаг гэсэн үг. Тэр хэзээнээс сул гишүүн
байгаагүй л дээ. Хийж байсан ажил нь ч, эзэмшсэн боловсрол нь ч түүнийг
сул хүн байлгахыг зөвшөөрдөггүй. Ч.Сайханбилэг гишүүн түүхч мэргэжилтэй.
Гэхдээ МУИС-д хуульчийн боловсрол эзэмшсэн. Мөн АНУ-ын Жорж Вашингтоны
их сургуульд хууль зүйн магистр хамгаалсан. Монголын Залуучуудын холбоог
удирдан чиглүүлж явсан түүх түүнд бий. Ч.Сайханбилэгийг таних хүмүүс нь
“Ер нь их дөлгөөн, намуухан” гэдэг юм билээ. Энэ байдлаараа ч нийгэмд
танигдчихсан гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт
болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ардын намын
бүлгийн дарга Д.Лүндээжанцанд уурлаад ширээгээ нүдэж, орилоод байгааг
харсан хүмүүс цочиж харагдсан шүү. Ер нь эрхэм гишүүн сүүлийн үед
зурагтаар гарах бүртээ л хөмсгөө зангидаж харагдах болсон. Хавар болоод
гишүүний “цочмог” уур хөдөлсөн байхыг ч үгүйсгэхгүй.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж