Олимпиад, уралдаан, тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.02-нд нийтлэгдсэн

Олимпиад, уралдаан, тэмцээн боллоо

Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих Завхан аймгийн Засаг даргын “Гурван тулгуурт бодлого”-ын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Морин хуур хөгжмийн уралдаан, шатрын тэмцээн, мэдээллийн технологийн олимпиад болж өндөрлөлөө. Энэхүү уралдаан, тэмцээний гол зорилго нь Монголчуудын оюуны соёлын үнэт өв болсон морин хуураа дээдлэн, нийтийн хүртээл болгох, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хөгжмийн болон мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлж , тэдний оюун ухааны хөгжлийг дэмжин, шатрын спортыг хөгжүүлэх, сургууль багш, хүүхдийн хамтын ажиллагааг бэхжүүлэн харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Эдгээр уралдаан, тэмцээнд амжилт үзүүлсэн сурагчдад Завхан аймгийн Засаг дарга шагнал гардуулж, улам ихийг сурахыг хүслээ.
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж