Эгшиглэнгийн задардаггүй “нууц”

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Эгшиглэнгийн задардаггүй “нууц”

Дуучин Эгшиглэн байна уу? Энэ асуултыг түүний фэнүүд асууж байна. “Би ингээд алга болохгүй ээ, би хоёрын хооронд юм хийхийг хүсэхгүй байна. Харин хийвэл хийсэн шиг ганц хоёр чанартай уран бүтээл хийхийг зорьдог” хэмээн томорч байсан дуучин Эгшиглэн өнгөрсөн сард тоглолтоо хийнэ хэмээн багагүй шуугиан тарьсан. Гэтэл одоо тавдугаар сар гарчихлаа. Нөгөө бие даасан тоглолтын сураг алга.
Дуучин Эгшиглэн өмнө нь хэлэхдээ “Би шинэ уран бүтээлээ хийгээд гүйгээд л байгаа. Төлөвлөсөн зүйл маш их байгаа. Одоогоор бүгдийг нууцалъя. Ирэх дөрөвдүгээр сараас нууцаа задалж эхэлнэ” хэмээн хэлж байсан. Тавдугаар сар ч гарчихлаа. Түүний нууц чухам хэзээ задрах бол.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж