Жон Казаковийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.03-нд нийтлэгдсэн

Жон Казаковийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ

“Сентерра гоулд Монгол” компанийн гүйцэтгэх захирал Жон Казаков, “Пураам” компанийн захирал Э.Гантулга нарт холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэднийг байгаль орчинд ноцтой хохирол учруулсан хэмээн “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргасны мөрөөр мөрдөн байцаагчид ийн шалгаж буй юм. Тэд дүгнэлтээ гаргаж нийслэлийн прокурорт хүргүүлсэн ба ингэхдээ дээрх компаниудын захиралд үүсгэсэн эрүүгийн тоот хэргийг хэрэгсэхгүй болгох санал тавьжээ. Өөрөөр хэлбэл, компанийн захирлуудыг байгаль орчинд ноцтой хохирол учруулаагүй гэж үзсэн байна. Харин нэхэмжлэгч тал мөрдөн байцаагчдын дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсэг хуурамч дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж