Бин Ладенаас олзолсон материалуудыг судлана

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Бин Ладенаас олзолсон материалуудыг судлана

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний тусгай баг Осама бин Ладеныг устгах үеэр Аль Каидагийн толгойлогчийн ихээхэн хэмжээний мэдээллийн хэрэгсэл, хатуу диск зэргийг түүний байрнаас олзлон авч чадсан тухай Politico портальд мэдээ нийтлэгджээ.

Америкийн тагнуулын албаныхан хатуу дискүүд болон бусад материалуудыг Афганистанд байрлалтай нэгэн нууцлагдсан байранд нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Дэлхийн хамгийн аюултай алан хядагч хэмээн тооцогдож ирсэн Бин Ладеныг 10 жилийн турш уйгагүй эрэн сурвалжилж, байрлалыг нь илрүүлэн тогтоосны дараа түүнийг устгасан тусгай багийнхан энэхүү байрнаас хөдөлсөн ажээ.

Албаны эх сурвалжийн нотолсноор “олзлон авсан мэдээ материалуудыг хэдэн зуун хүн нягтлан шалгаж байна” гэсэн байна. “Хэдийгээр 10 хувийг нь ч гэсэн тайлан уншиж чадвал маш их сонирхолтой зүйл болно… Бүгдийг нь арилгасан байсан. Осама бин Ладены компьютерт юу байгаа бол гээд бодоод үз л дээ? гэжээ.

Исламабадын ойролцоо орших цэргийн хотхон Абботтабад байрладаг нэг сая доллараар үнэлэгдэх Бин Ладены байрны цогцолбор луу АНУ-ын тэнгисийн цэргийн Тусгай ажиллагааны хүчний цомхон багаас бүрдсэн цэргүүд дайралт хийж, 38 минутын дотор үүрэг даалгавраа биелүүлсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж