Deutsche Bank залилангийн хэрэгт татагджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Deutsche Bank залилангийн хэрэгт татагджээ

АНУ-ын Шүүх яамнаас мэдэгдэл гаргаж Deutsche Bank (Дойче Банк)-ийг тус
улсын засгийн газрыг хууран мэхэлсэн хэрэгт хариуцлага хүлээлгэхээр
нэхэмжлэл гаргаснаа мэдэгдсэн байна. Энэхүү мэдэгдэлд  дурдсанаас үзвэл 
АНУ-ын засаг захиргаанаас нэхэмжлэл гаргасан хэрэгт  Deutsche Bank нэг
тэрбум ам.долларын төлбөр төлөх ёстой гэж ВВС мэдээлж байна.

 АНУ-ын талаас гаргаж байгаа нэхэмжлэлээр бол Deutsche Bank-ийн охин
компани болох Deutsche Mortgage IT нь өөрийн авсан зээлэндээ Холбооны
орон сууцны асуудал хариуцсан захиргаанаас (FHA) даатгал гаргуулж авахын
тулд хууран мэхлэх замаар асуудлыг шийдэхээр оролдсон гэнэ. Дээрхи  FHA
байгууллагын дотоод журмаар бол зээл өгч байгаа тал зээлдэгчийн эргэн
төлөх боломжтойд бүрэн итгэсэн нөхцөлд л батлан даадаг бөгөөд Deutsche
Mortgage IT нь ийм баталгааг өгч чадаагүй аж.

Харин хариуцагч тал буюу Deutsche Bank-ны хэвлэлийн төлөөлөлгч энэ
нэхэмжлэл нь “үндэслэлгүй шударга бус зүйл” гэж няцааж байгаа юм. Тэрээр
мөн “ бидний зүгээс ийм маягийн ихэрхэн сүрдүүлэх ажиллагааны эсрэг
хамгаалалт хийх зорилго тавьж байгаа” гэж мэдэгдсэн байна.

Энэ маргаан нь моргейжийн зээлийн асуудлаар АНУ-ын Холбооны хуульд
тусгасан хуурмаг хүсэлт гаргаж залилан мэхлэхийг оролдсон гэх зүйлд
багтаж хэрэг үүсэхээр болж байгаа аж. АНУ-ын засгийн газраас мэдээлснээр
бол 1999-2009 оны хооронд  Mortgage IT компани нь Холбооны орон сууцны
асуудал хариуцсан захиргаанаас (FHA) 39 мянган зээлдэгчийн моргейжийн
зээлэнд баталгаа авч байсан гэнэ. Энэ нь FHA нийтдээ 386 сая ам.долларын
моргейжийн зээлд баталгаа өгч байсан гэсэн үг гэж АНУ-ын засгийн газрын
төлөөлөгч тодотгожээ. Харин энэ компанийг 2007 онд Deutsche Bank 430
сая ам.доллараар худалдан авсан бөгөөд одоо Deutsche Mortgage IT болсон
байна.


М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж