Завханы Иргэдийн төлөөлөлтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2011.05.04-нд нийтлэгдсэн

Завханы Иргэдийн төлөөлөлтэй уулзав

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Завхан аймгийн 24 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн  авч уулзлаа. Завхан аймагт  2009 онд 11,8 тэрбум,  2010 онд 26,9 тэрбум,  2011 онд 10,5 тэрбум буюу нийт 49,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.  Орон даяар  их бүтээн байгуулалтын томоохон ажлууд  өрнөж байгаа энэ үед 2011 онд Завхан аймагт шинээр Тэс, Нөмрөг сумдад 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, Цагаанхайрхан сумд 75 хүүхдийн суудалтай цэцэрлэг, Тосонцэнгэл сумд Нутгийн удирдлагын барилга, Соёлын төв, Улиастайд 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театр, 30 ортой Халдвартын эмнэлэг, 50 ортой Төрөх эмнэлэг, Товцог, Чигэстэй  багийн нутаг дэвсгэрийг холбосон дөрвөн км автозамыг  хатуу хучилттай болгох, Отгонд ЗДТГазрын барилга баригдах юм байна.

Засгийн газар Завхан- Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах цахилгаан станц Тэлмэн сумд  барихаар шийдвэрлэж,  Концессын  гэрээгээ байгуулсан баяртай  мэдээг ч дуулгалаа.

Бүтээн байгуулалтын эцсийн зорилго, үр дүн нь Монгол хүний хөгжил, сайн сайхны төлөө байх ёстой. Монгол хүн бүр ажил орлоготой байх нь хөгжин дэвшихийн  үндэс болно. Их ажлын үр дүнд ард олны  ахуй амьдрал тэгшрэн дээшилсэн, байгал дэлхийн өгөөж  хишгийг бүтээлч хөдөлмөрийнхөө үр шимээр хүртсэн сайхан он жил болно  гэдгийг гишүүн Д.Оюунхорол онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж