Цэцийн гишүүдийг томилно

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Цэцийн гишүүдийг томилно

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Жанцан, Д.Наранчимэг нарыг, Улсын дээд шүүхээс Ж.Амарсанааг тус бүр нэр дэвшүүлээд байгаа юм. Энэ асуудлыг тун удахгүй УИХ шийдвэрлэх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийг зөвлөх П.Цагаан танилцуулсан бол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Зориг танилцууллаа. 

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж