Сонгодог хөгжмийн “Эгшиглэн”-г мэдрэх үдэш

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Сонгодог хөгжмийн “Эгшиглэн”-г мэдрэх үдэш

Сонгодог хөгжмийн гайхамшигт аялгуунд уярмаар байна уу?. Тэгвэл өнөөдөр Улсын Филармонийг зориорой. Учир нь өнөөдөр 19.00 цагаас соёлын тэргүүний ажилтан, хөгжимчин Б.Гантулга, Ш.Булган нарын “Эгшиглэн” сонгодог хөгжмийн тоглолт болох юм.  “Эгшиглэн” сонгодог хөгжмийн тоглолтод урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Бүтэнбаяр, соёлын тэргүүний ажилтан, удирдаач Ш.Түвшинсайхан болон Улсын Филармонийн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, утсан хөгжмийн хамтлаг нар оролцох юм. Мөн поп дива С.Наран ая дуугаараа мэндчилэх гэнэ.

Энэ үдэш Допплерийн Флейтенд зориулсан концерт, гуравдугаар анги, Массанетийн “Meditation”, Гидашын Гобойд зориулсан концерт, нэг, хоёрдугаар анги, Ennio Morricone-ийн “Mission” зэрэг сонгодог хөгжим эгшиглэх нь ээ.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж