Хавтгай монголын говьд байсан нь түүх болон үлдэх вий

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Хавтгай монголын говьд байсан нь түүх болон үлдэх вий

Ганцхан манайд байдаг хэмээн цээж дэлддэг зэрлэг тэмээ буюу хавтгай өмнөд хөрш рүү олноор нүүдэллэж байгааг саяхан “Синхуа” агентлаг мэдээлжээ. Учир нь, хятадын амьтан судлаачдын баг Шинжаан Уйгур болон Ганьсу мужаар аялахдаа зэрлэг тэмээн сүрэг мэдэгдэхүйц олширсон байхыг анзаарсан аж. Тэд нийт 124 хавтгай байгааг бүртгэн авчээ. Дэлхийн хэмжээнд 800-1000 орчим хавтгай байна гэж олон улсын амьтан судлаачид тооцоолон гаргаснаас өдгөө 600 гаруй нь Хятадын газар нутагт байгаа гэсэн судалгаа гаргажээ.  Хятадын байгаль хамгаалагчид хавтгайн тоо толгойг нь өсгөн үржүүлэхийн тулд хөрөнгө, хүч гарган ажилласнаар сүүлийн жилүүдэд Монгол улсаас олноор орж ирэх болсонтой холбоотой гэнэ.

Дэлхийд ганцхан манайд л бий гэж гайхуулдаг атлаа хавтгай гэгч зэрлэг тэмээг хамгаалах асуудалд салбар хариуцсан яам, ан амьтныг хамгаалах нийгэмлэг, орон нутгийн удирдлагууд хөшүүн, хойрго хандаад байна уу, эсвэл өмнийн говийн баялагт сүр хүч нь дарагдаад байна уу. Амьтан хүртэл өөрт нь хэн анхаарал тавиад мэдрээд байгаа юм биш үү. Энэ байдалд анхаарал хадуулахгүй аваас Монголын говьд хавтгай гэгч амьтан амьдарч байсан гэдэг түүх улаан номонд бичигдэхгүй гэх баталгаа алга.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж