Өвархангайн залуус цэргийн албанд мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Өвархангайн залуус цэргийн албанд мордлоо

Өвөрхангай аймгаас 200 гаруй залуус эр цэргийн албанд мордлоо. Энэ удаад Өмнөговь аймаг дахь 161, 167 дугаар ангиуд болон Улаанбаатар хотноо дотоодын цэрэгт очиж албаа дүүргэх аж. Энэ хаврын ээлжит цэрэг татлагат тус аймгийн говийн сумдын залуусыг хамруулжээ.

Цэргийн насны залуусын боловсролын төвшин, эрүүл мэндийн байдал жилээс жилд сайжирч байгаа бөгөөд энэ албанд мордох хүсэлтэй залуусын тоо олширч байгаад аймгийн цэргийн штабын дарга хурандаа Д.Цэрэндагва олзуурхаж байлаа.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж