Б.Баабар залууст үнэ төлбөргүй лекц уншина

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Б.Баабар залууст үнэ төлбөргүй лекц уншина

Монголын Залуучуудын Холбооноос баасан гараг  бүр  17.00 цагт  өөрийн байранд оюутан, залуучуудад зориулан цуврал лекцийг  үнэ төлбөргүй тогтмол зохион байгуулдаг билээ. Өнөөдөр “Би Монгол залуу хүн” цуврал лекцийн хүрээнд  нэрт нийтлэлч, орчуулагч, Б.Баабар оюутан, залуучуудад чөлөөт сэдвээр лекц уншина. Тус холбоо нь долоо, долоо хоногоор “Аз жаргалтай гэр бүл”, “Би Монгол залуу хүн” лекцийг  цувралаар зохион байгуулдаг юм. Ирэх долоо хоногийн баасан гаригт “Аз жаргалтай гэр бүл” цуврал лекцийн хүрээнд гэр бүл судлаач, хүүхэд судлалын багш Ц.Түвшинтөгс “Залуу гэр бүлийн нийгмийн хариуцлага”сэдвээр лекц унших аж. Харин энэ сарын 20-нд “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Ц.Хулан “Сэтгэлийн боловсрол” сэдвээр оюутан, залуучуудад үнэ төлбөргүй лекцээ толилуулах юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж