Сонирхлын зөрчлийн хуулийн дүгнэлтийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2011.05.08-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн хуулийн дүгнэлтийг сонсоно

АН-ын бүлгийн маргаашийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаар бүлгийн санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн мэдээллийг сонсохоор болжээ.
Сонгуулийн хуультай адил хүлээлт үүсгээд буй энэ хуулийг ойрын үед батлах боломж байгаа эсэх талаар энэ үеэр ярилцах аж.
Түүнчлэн бүлгээр хэлэлцэх асуудалд Ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт  оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” (2011 оны улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн албан хаагчид болон иргэдэд олгох орон сууцны урт хугацаат зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор) Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон малчдын арилжааны банкинд төлөх зээл, зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Газрын тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газрын төлбөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон  холбогдох бусад хуулийн төслүүд тус тус багтсан байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж