Уранын салбарт хөрөнгө оруулалт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Уранын салбарт хөрөнгө оруулалт нэмэгджээ

Фукушима цөмийн станцын дэлбэрэлтийн дараа дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр уран үйлдвэрлэгч компаниудын хувьцаа хөрөнгийн зах зээлд унана гэж шуугиж байсан ч цөмийн үйлдвэрлэл ойрын жилүүдэд алга болохгүй нь тодорхой болжээ. Чернобылийн цөмийн аюулаас хойш ураны хэрэглээ улам өссөөр байгааг шинжээчид онцолж байна.

Гэсэн хэдий ч Фукушима цөмийн станцын сүйрлээс илүү  карбон хийн ялгаралт, шатахууны үнийн өсөлтийн айдас цөмийн эрчим хүч үйлдвэрлэх сонирхлыг бууруулахгүй байгаа ажээ. Учир нь цөмийн эрчим хүч хурдацтай хөгжиж буй орчин үеийн нийгэмд асар их хэмжээний эрчим хүч гаргаж авах хамгийн найдвартай үүсгүүр хэвээр байна. Гэсэн хэдий ч салхин тээрэм, нарны эрчим хүчний үүсгүүр одоогоор цөмийн эрчим хүч шиг их хэмжээний энерги үйлдвэрлэх боломжгүй байгаа юм.

Цөмийн эрчим хүч, эрчим хүчний үйлдвэрлэлийн сөрөг үр дагавар, болзошгүй аюулаас үүдэлтэй таагүй хандлага газар аваад байгаа ч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл улам бүр хүрээгээ тэлсээр байна.

АНУ, Канад, Монгол, Замбид  орд газар эзэмшдэг уран, ванади олборлогч уул уурхайн компани “Denison Mines”  хөрөнгийн зах зээлд тэргүүлэх хандлагатай байна. Тус компанийн DNN хувьцааны үнэ долоо хоногийн дунджаар 1-4.5 ам.долларын хэлбэлзэлтэй байгаа юм.

Уранийн хайгуул, олборлолтын АНУ-ын  “Uranium Energy”  компанийн ураны үйлдвэрлэлийн хэмжээ бага боловч хөрөнгийн зах зээлд хувьцааны үнэ 52 долоо хоногийн хугацаанд 2.11ам.доллараас буураагүй бөгөөд дээд үнэ нь 7.48 ам.долларт хүрсэн юм.

Шинэ Мексик, болон Өмнөд Техаст ураны ордтой “Uranium Resources” компани “Kingsville Dome” болон “Rosita” уранын төсөл амжилттэй хэрэгжүүлж байна. Тус компанийн 52 долоо хоногийн хувьцааны дундаж үнэ 0.38- 4 ам.доллар байна.
АНУ-ын Виоминг мужид ураны хайгуулын орд эзэмшдэг “Uranerz Energy” компанийн  хувьцаа хөрөнгийн зах зээлд сүүлийн 52 долоо хоногийн дунджаар 0.87 ам.доллар байгаа бөгөөд дээд үнэ нь зургаан ам.долларт хүрч байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж