УИХ-ын гишүүд хянамгай байгаарай

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд хянамгай байгаарай

Билгийн тооллын 7. Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Энэ өдөр могой жилтэй УИХ-ын гишүүд болох Р.Раш, Б.Батбаяр, Р.Гончигдорж нар аливаа үйлийг хийхэд эерэг сайн байна гэж од эрхэст зурсан байна. Харин бич жилтэй С.Баяр, Д.Очирбат, Ч.Хүрэлбаатар, тахиа жилтэй Н.Энхболд, Ч.Сайхан­билэг, Э.Бат-Үүл нарын эрхэм түшээдэд энэ өдөр сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Ер нь өнөөдөр эрхэм түшээд тэр, энэ гэлтгүй бүгдээрээ аливаа үйлд хянамгай хандах өдөр. Учир нь од эрхэсийн нөлөөгөөр цаг үе өөрчлөгдөж, хэрүүл тэмцэл, атаа жөтөө их гарах болсон нь та бүхний ажилд ихээр нөлөөлөх нигууртай байна. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Энэ өдөр эрхэм түшээд үсээ засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж зцрхайн зурлагад буужээ.

Улс төрийн зурхай



Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж