“Microsoft” “Skype”-ыг худалдан авна

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

“Microsoft” “Skype”-ыг худалдан авна

“Microsoft” корпораци интернэт утасны үйлчилгээ “Skype”-ыг худалдаж авах гэж буй тухай “Wall Street” сэтгүүл мэдээлжээ. “Wall Street” –д мэдээлснээр “Skype”-ыг худалдан авах гэрээ 8.5 саяар тоологдох бололтой. Харин худалдааны уг гэрээний талаар “Microsoft”, “Skype”-ийн аль аль нь мэдэгдэл хийхээс татгалзсан байна.

Люксембургэд төвтэй интернэт утасны үйлчилгээ “Skype”  дэлхий нийтээр 663 сая үйлчлүүлэгчтэй гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард тус компани хувьцаагаа худалдах гэж байгаагаа зарласан ч хойшлуулсаар байсан билээ. “Skype”-ыг 2006 онд “eBay” интернэт үнэ хаялцуулах худалдаагаар 2.6 тэрбум ам.доллараар худалдан авч 2009 онд хувьцааны 70 хувийг хоёр тэрбум ам.доллараар худалдсан байна. “Skype”-ын дийлэнх хувьцааг одоогоор “Silver Lake”, “Andreessen Horowitz” зэрэг пүүсийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг ажээ.

Н.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж