”Хамаока” АЦС-ын оператор станцаа хаана

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

”Хамаока” АЦС-ын оператор станцаа хаана

Акихиса Мидзуно. Фото: AFP    

Токио хотоос 200 км-ийн зайтай "Хамаока" атомын цахилгаан станцын гурван тогооны ажиллагааг зогсоохоор уг станцын оператор Chubu Electric Power компанийн удирдлага шийджээ. АЦС-ын ажиллагааг цунамигаас хамгаалах найдвартай систем хийгдтэл хаасан байх ажээ. Тухайлбал станцын ойролцоо далайн даланг барих гэнэ.
АЦС хаагдаж байгаа тухай Chubu Electric Power компанийн ерөнхийлөгч Акихиса Мизуно даваа гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Японы ерөнхий сайд Наота Кан аюултай бүсэд байрладаг "Хамаока" станцын ажиллагааг зогсоох үүрэг өгсөн байлаа. Сейсмологчдын дүгнэлтээр станцын хавьд ойрын 30 жилийн дотор найм хүртэл магнитудтай газар хөдлөх магадлал 87 хувьтай байгаа гэнэ. Станцын ойролцоох 10 км-ын бүсэд бараг наян мянган хүн амьдардаг ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж