Гар утсыг дуу авианы хүчдэлээр цэнэглэж болно

Хуучирсан мэдээ: 2011.05.10-нд нийтлэгдсэн

Гар утсыг дуу авианы хүчдэлээр цэнэглэж болно

Гар утас хэрэглэгчдийн хувьд зарим үед утасны цэнэг, цэнэглэгч хоёр томоохон асуудал болдог. Харин нэгэн судалгаагаар гар утсыг ямар нэг цэнэглэгчний туслалцаагүй, хүний дуу авианы хүчдэлээр цэнэглэж болохыг олж тогтоожээ. Цахилгааны инженерүүд дуу авиаг цахилгаан болгон хувиргадаг шинэ технологийг боловсруулсан байна.

Уг технологи нь утсаар яригчийн дуу хоолойны хүчдэлээс гадна энгийн үед утасны ойр орчимд гарч байгаа чимээ, тоглож байгаа хөгжмийн хүчдэлийг цуглуулж, гар утсыг цэнэглэх онцлогтой ажээ. Гэхдээ аливаа юм бүхэн сөрөг талтай байдгийн адил хэрэв уг технологийг нэвтрүүлээд эхэлбэл хүн бүр утсаараа хашгирч ярьдаг болохвий гэсэн айдас судлаачдад төрж байгаа бололтой. Дуу чимээнээс цахилгаан гарган авах шинэ технологи нь 100 децибел хүртэлх чимээнээс 50 миливольт цахилгаан хуримтлуулах хүчин чадалтай.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж