“Ман Сити” Аваргуудын лигийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

“Ман Сити” Аваргуудын лигийн эрхээ авлаа

Английн Премьер лигийн 36 дугаар тойргийн сүүлийн тоглолт өчигдөр “Манчестер Сити” болон “Тоттенхэм” багийн хооронд боллоо. Манчестер хотын цэнгэлдэхэд болсон тус тоглолтод талбайн эзэд Петер Краучийн оруулсан авто гоолын буянаар ялалт байгуулсан юм. Ингэснээр “Сити” улирлын тоглолт өндөрлөхөд хоёр тойрог дутуу байхад Аваргуудын лигийн эрх бүхий дөрөвдүгээр байраа бат хадгалж, түүүхэндээ анх удаа Европын топ төвшний өрсөлдөөнд хүч үзэх эрхтэй боллоо.
Английн шигшээ багт хамтран хүчин зүтгэдэг Жеймс Милнерийн баруун жигүүрээс ирсэн дамжуулалтыг Крауч өөрийнхөө хаалганд оруулснаар тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг оруулжээ. Гэтэл өнгөрсөн жил “Ман Сити”-г буулган авсан ганц гоолыг Крауч оруулж, Лондонгийн баг Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авч байсан билээ.

“Манчестер Сити”-гийн хувьд хүснэгтийн дөрөвдүгээр байраа ахиулах боломж ч бий. Учир нь тэдний өмнө бичигдээд буй “Арсенал” ердөө хоёр онооны давуутай байгаа билээ. Хэрэв “Их буучид”-ын байрыг эзэлж чадвал плей-оффын тоглолт хийлгүйгээр шууд Аваргуудын лигт өрсөлдөх боломжтой юм.

Түүнчлэн Роберто Манчинигийн баг бямба гаригт “Уэмбли” цэнгэлдэхэд FA Cup-ын финалд “Стоук Сити”-тэй тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж