Палестины Засгийн газар бонд гаргана

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Палестины Засгийн газар бонд гаргана

Палестины Ерөнхий сайд Салам Файид Засгийн газар нь анх удаа бонд гаргах болсныг мэдэгджээ. Бонд гаргахад зориулж  Палестины хөрөнгө оруулалт, хөгжлийн компани Палестин, болон Йорданы банкуудад 70 сая ам.доллар байршуулжээ. Палестины Засгийн газраас гаргаж буй бондыг эрчим хүчний шинэ станц болон аялал жуулчлалын төв байгуулахад ашиглах юм байна.

Туршилтын бондыг энэ оны сүүлээр Палестины тусгаар тогтнолыг зарлахын өмнө гаргах гэнэ. Эрх баригчид хувийн компаниудад бонд гаргахыг мөн санал болгож байгаа ажээ. Палестины эрх баригчид тусгаар улс болоход ийм  алхам маш чухал гэж үзэж байгаа юм.

Газын зурвасын Фата болон Хамас бүлэглэлийн хоорондох зөвшилцлийн  үр дүнд Израйль өнгөрсөн долоо хоногт Палестины Засгийн газарт татварын орлого шилжүүлэхээ түр зогсоосон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж