Байт харвааны тэмцээнд 30 гаруй тамирчид оролцлоо

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Байт харвааны тэмцээнд 30 гаруй тамирчид оролцлоо

Төв аймагт хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадам ирэх сар хүртэлх хугацаанд үргэлжлэн явагдаж байгаа. Нийт 18 төрлөөр явагдаж байгаа тус наадмын хүрээнд зохиогдсон байт харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Манай аймаг байт харваагаар улсдаа нэлээд дээгүүрт орж явдаг. Аймгийн Засаг даргын дэргэд байт харвааны шигшээ баг ч хичээллэдэг. Байт харвааны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Ирээдүйн одод, тэнгэрийн нум, Хүмүүн цогцолбор сургууль, тавдугаар сургууль, Номт баг, Алтанбулаг зэрэг зургаан багийн 30 гаруй тамирчид оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. Охидоос тэргүүн байранд Хүмүүн цогцолбор сургуулийн Г.Буянжаргал, хөвгүүдээс Ирээдүйн Одод багийн  Г.Тэнүүн-Эрдэнэ, насанд хүрэгчдээс Тэнгэрийн нум багийн О.Ундрахцэцэг, эрэгтэйчүүдээс Иргээдүйн одод багийн Б.Сумъяабазар нар тэргүүн байранд оржээ.
Багийн  нийлбэр дүнгээр А.Амартүвшин дасгалжуулагчтай “Тэнгэрийн нум” баг тэргүүлж, Б.Сумъяабазар дасгалжуулагчтай “Ирээдүйн одод” баг, А.Дуламсүрэн дасгалжуулагчтай Хүмүүн цогцолбор сургуулийн баг алт, мөнгө хүрэл медалийн эзэд боллоо.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж