Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг болж байна

Таван жилд нэг удаа зохион явуулдаг нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг өнгөрсөн сард эхэлсэн. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, аж ахуйн нэгжүүдэд ашиглагдаж байгаа санхүүгийн програм хангамжинд хяналт тавих зорилгоор энэ удаагийн үзлэгийн зохион явуулж байгаагаараа онцлог. Аймгийн хэмжээнд 2000 гаруй аж ахуйн нэгж энэхүү улсын үзлэгт хамрагдах юм. Одоогийн байдлаар хамрагдах ёстой аж ахуйн нэгжийн 65 хувь нь л хамрагджээ. Таван жилийн өмнөхийг бодвол аж ахуйн нэгжүүд цахим тайлан тооцоог хэрэглэж, санхүүгийн програм ашиглахаар болсон байна. Ийм учраас тэрхүү програмыг улсын үзлэгт хамруулж, хэр бодитой, алдагдалгүй тайлан гаргаж байгааг хянах юм. Энэ сарын 15-нд үзлэг дуусгавар болж, 16-ны өдрөөс эхлэн дүн мэдээ гарна. Одоогийн байдлаар нэгтгэлийн шатанд явагдаж байна гэлээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж