6000 ажлын байр хадгалагдана гэдгийг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

6000 ажлын байр хадгалагдана гэдгийг сануулав

Ноолуурын салбарт Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт хийх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотойгоор  ‘’Монгол ноолуур нэгтгэл”, Монголын ноос ноолуурын холбооныхон өнөөдөр мэдээлэл хийлээ. Дэлхийн хэмжээнд жилд нийтдээ 30 мянган тонн тvvхий ноолуур бэлтгэгддэг  бөгөөд Монгол Улс 6-7 мянган тонныг  буюу 22-23 хувийг нь бэлтгэдэг гэнэ. Дээрх 6-7 мянган тонн ноолуурын 80 орчим хувь нь ямарч татваргүйгээр Хятад руу гарч байгааг үйлдвэрлэгчид шүүмжлэв. Тиймээс  110 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх, үндэсний үйлдвэрлэлээ богино хугацаанд түүхий эдийн хомсдолоос гаргах хэрэгтэй байгааг онцолсон юм.  Хэрвээ УИХ дээрх асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн тохиолдолд 6000 гаруй ажлын байр хадгалагдаж, шинээр 1600 гаруй ажлын байр нэмэгдэж, 250 тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үүнийхээ 80 гаруй хувийг экспортод гаргах боломжтой гэж үзэж байгаа юм байна. 

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж