15 мянган га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.11-нд нийтлэгдсэн

15 мянган га газрыг иргэдэд өмчлүүлнэ

Улсын хэмжээнд энэ онд 15.6 мянган га газрыг  иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс 17.3 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 77.4 хувийг шинээр өмчлүүлэх газар, 5.3 хувийг улсын чанартай авто замын дагуух газар эзэлж байгаа аж. Харин аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн 2.5 мянган га газрын 72.4 хувийг үр тариа, 24.4 хувийг төмс, хүнсний ногоо тарихад ашиглаж байгаа бол үлдсэн 3.2 хувийг газар тариалангаа бусад зориулалтаар ашиглаж байна. “Монгол Улсын  иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” хэрэгжиж  эхэлснээс улсын хэмжээнд 245 мянга 345 иргэн 27348.99 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авчээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж