Дээд боловсролын шинэчлэл төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Дээд боловсролын шинэчлэл төслийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Дээд боловсролын шинэчлэл төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Зээлийн хэлэлцээрийн төсөлд тусгаснаар Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас  20 сая ам.долларыг 32 жилийн хугацаатай зээлэх аж. Дээрх хөрөнгийг дээд боловсролыг олон улсын чанарт нийцүүлэхэд зарцуулна. Энэ хүрээнд төрийн өмчийн их сургуулиудад лаборатори, номын сан байгуулах зэрэг ажлуудыг хийх аж.  Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд  дээрх зээлийн хэлэлцээрийг хэлэлцээд дэмжсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж