Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн ал­даа өөрийнх нь тө­дийгүй улс орны шинж­­тэй асуудал болж ху­вир­даг. Тухайлбал, Ерөн­хий­лөгч асан Н.Энхбаярын алдаа Мон­­гол Улсыг задрал, үймээн рүү “уруу татаж” байгаа бол Ерөн­­­хий сайд асан С.Баярын ал­­­даа нь Ардын намын дар­га С.Бат­болдын алсын өөрч­лөл­тийг амдаж ажаагүй явдал юм. Энэ талаарх дэлгэрэнгүй гар­­гал­гааг үргэлж­лүүлэн ун­шаа­рай.  

С.Баярын алдаа
 Ерөнхий сайд асан С.Баяр  С.Батболд болон М.Энхболд нарыг “жижигхээн”  хуур­сандаа өнөөдөр том алдаж  байна.   Сонгуулийн дараа­хан,  бүр тодруулбал 2008 оны дол­ду­гаар сарын 1-ний дараа  Шадар сайд М.Энх­болдыг УИХ-ын дарга бо­лох тохиролцооноосоо буц­­сан тэр үеэс түүний од харь­чихсан юм.   Бас дараа нь С.Батболдыг намын дар­гаар жинхлэх хурлынхаа орой Ө.Энхтүвшинг сэмхэн дэмжиж алдаа гаргасан.  Хоёр алхахгүй баригдах ийм тоглоомыг эхлүүлсэн авч  төгсгөж бас амжаагүй л  байна.  Тэрбээр  Н.Энхбаяртай телевизээр хэрэлдэж, тэрхүү хэрүүлээ сонинд мөнгө төлөн хэвлүүлэх болсон нь мөн л алдаа. Алдаагаа олшруулах тусам түүнийг залгамжлагч адарч байна. Ерөнхий сайдын фракц  энэ удаа хөдөлж эхэл­сэн бололтой.    С.Баярын  хий­сэн томилгоотой зарим нэг хүн рүү  “Ажлаа өг” хэмээн  нэн хүчтэй  дуугарах  болсон нь үүний нотолгоо биз.  Нэг ёсны Ерөнхий сайд С.Баяр нөгөө л Н.Энхбаярынхаа алдааг давтаж байгаа юм.  

М.Энхболдын алдаа
Түүний хувьд С.Баярт итгэсэндээ алдаа хийсэн. Бүр хоёр удаа шүү. Эхнийх нь түүний Засгийн газрыг огцруулах ажиллагааг С.Баяр биш Н.Энхбаяр хийсэн гэдэгт итгэсэн явдал. Тэгээд ч тухайн үед С.Баяр хажуудаа М.Энхболдгүйгээр хэн ч биш байх байлаа. Албан ёсоор ажлаа өгөөгүй Ерөнхий сайд хэвээрээ байсан М.Энхболдыг ха­жуудаа суулгачихаад “Би энэ М.Энхболдыг Ша­дар сайдаа болгоно” гэж хэв­лэлийн бага хурал хийлгэж байлаа шүү дээ. “Ерөнхий сайдыг  Шадар сайд болгоно гэж амлах ирээдүйн Ерөнхий сайдыг монголчууд  тэгэхэд анх удаа харсан юм. Магадгүй дэлхийд анх удаа ч тийм юм болсон биз.  Тэгэхэд мань эр дуугүй л өнгөрсөн.  Энэ бол тэвчихийн эцэсгүй алдаа байсан юм.

Дараа нь УИХ-ын дарга болно гээд мөн “гол гаргуулсан”. Дахиад тэвчсэн. Түүний хувьд өнөөдрийг хүртэл явж ирсэн он тоолол  тэвчээрээр дүүрэн. Хэдий болтол тэвчих юм бүү мэд. Магадгүй тэвчээр нь түүний гол алдаа байх.   

С.Батболдын алдаа
Тэрбээр өөрийгөө төрсөн лидер гэдэгт бараг л итгэчихсэн яваа гэхэд хилсдэхгүй.  Энэ нь түүний хамгийн том алдаа. Гэхдээ анх намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа тэрбээр Ардын намын бүх лидерийг нэг эрх ашигт зангидахыг хичээсэн.  Гэвч энэ бол мөрөөдөл байж.  Их удалгүй тэр бүхэн нь хоорондоо зөрчилдөж эхэлсэн нь юуны дохио вэ.  Тойрч суусан   лидерүүд  нь өнгө өнгийн  шаардлага тавих тэр мөчөөс  баг бүрдүүлэх гэж мэрийсэн ч оройтсон байвал яах вэ.  Гэвч тэр оролдоод үзлээ.  Бялдууч, худалч нь дэндсэн   хэсэг нөхдийг  дэргэдээ цуглуулснаар намынхаа  нөхдийн дургүйг улам  хүргэв.  ”С.Батболдын долдойнууд” гэсэн далд тодотгол өгч,  түүний тойрон хүрээлэгчдийг намынх нь нөхөд өдгөө элэглэн шоолж байна. Дээр нь тэд Ерөнхий сайд хийгээд намынхаа  удирдлагуудын хооронд хов зөөж хагаралдуулах салхийг үлээлгэж амжив. Өөрсдөө энэ бүхнийг эхлүүлсэн атлаа одоо хэвлэл, мэдээлэл рүү бурууг  чихэж байгаа нь гутамшигтай байна.   

У.Хүрэлсүхийн алдаа
Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд тэрбээр шинэ намын даргын төлөө бүхнийг хийсэн. Улаан гал руу орох үед нь орж, Н.Энхбаярын өөдөөс үгэн сэлэм шидэж, өөрийгөө тэнэг болж харагдуулахаас ч хулчийгаагүй.  С.Батболдыг дарга болгохын төлөө ёстой доромжлуулах, дооглуулах, элий балайгаараа дуудуулах нь юу ч биш байлаа. Гэвч өнөөдөр итгэл нь алдарчихсан тууж яваа. Яалт ч үгүй намынхаа төлөө гэсэндээ тэрбээр тэсч байж болох. Уг нь У.Хүрэлсүх өөрийнх нь төлөө тулалдахад ч бэлэн, Монголын улс төрд хамгийн хүчтэйд тооцогддог багийнхаа хүчээр Ерөнхий сайдын суудалд зүтгэж болох байсан. Гэсэн ч Ерөнхий нарийн бичгийн даргын албыг сонгосон. Гэвч хувь заяаны шоглоомоор эхлээд Ерөнхий сайдынх биш, Ерөнхий нарийн бичгийн даргын суудал онгорхой байлаа л даа. Харин хэдхэн  алхмын цаана гүйцэтгэх засаг­лалын тэргүүн болох бо­ломж байсныг хувь заяа түүнээс нуусан юм.   Гэхдээ тэр нэг л өдөр Ерөнхий сайд болно гэж зүтгэвэл   чадах  л хүн.  Гэвч тэгсэнгүй. Үүнийхээ хариуд хов зөөгч нараас  байнга “банга”  хүртэж, тэгэх тусам С.Батболдоос алсарч байгаа дүр зураг тодорч байна.   Одоо түүнийг дэмжигчид    “Хүр­лээ дарга юу гэх бол” хэмээн харж суугаа. Өөрийнхөө нөхдийг на­мынхаа удирдлагад үл итгэх байдал руу түлхэн, түлхэн Ерөнхий сайд С.Батболдын тө­лөө ажилласан нь У.Хү­рэлсүхийн алдаа юм.

Д.Зоригтын алдаа
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын тухайд бүр ч том алдаатай. Тэрбээр Чингэлтэй дүүрэгт явагдсан УИХ-ын нөхөн сонгуульд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг л намнахын тулд  намынх нь лидерүүд бүх хүчээрээ өөрийг нь дэмжсэн гэдгийг ойлгоогүй юм. Харин тухайн үеэс эхэлж “Би хамгийн хүчтэй.  Тийм болохоор л тэд намайг дэмжиж байгаа юм” гэж итгэсэн нь түүний алдаа.  Бас дандаа тийм байх юм шиг дэрвэж явсан нь ч алдаа.  Тэрхүү итгэл нь  бусдын дургүйцлийг тө­рүүлж эхэл­жээ. “Зөвхөн Д.Зоригт л Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадах байсан” гэж бардамнахад хүргэсэн байна. Оюутолгойн гэрээний хувьд үнэхээр дэлхийн хэмжээний гэрээ. Үүнд гар бие оролцсон нь түүний хувьд хувь тавилангийн бэлэг.  Монголчууд одоо ойлгодоггүй юм гэхэд 10-хан жилийн дараа ойлгох л болно.   Залуу хүний хувьд хүнтэй гар барьж байхдаа огт өөр тийшээ хардаг, өөрийнх нь санааг дэмжихгүй бол шууд тас цохидог зэрэг нь олны анхаарлаас мултарсангүй.   УИХ-ын гишүүн асуулга асуухад загнадаг, нэг бол хариулдаггүй гээд хэгжүүн имиж нь түүний алдаа юм.

Н.Энхбаярын алдаа
Тэрбээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байх хугацаандаа өөрийнхөө эрх мэдлийн тэн хагасыг эхнэрийнхээ халаасанд шургуулсан. Энэ нь ирээдүйн ялагдлынх нь уриа дуудлага болсон юм. Учир нь тэргүүн хатагтайн сэтэр зүүхээсээ өмнө Ерөнхий сайд хийгээд МАХН-ын даргын эхнэрийн хувьд О.Цол­мон хатагтай Монголын улс төрд   оролцож, намынх нь залуусыг хоёр хувааж, өөр хооронд нь хэзээ ч эвлэршгүй талцал үүсгэсэн гэдэг. Улмаар эхнэрийнх нь өдүүлсэн гэм буруугаас үүдэн намынх нь нөхөд Н.Энхбаярын эсрэг хөдөлж, өнөөдрийн хэзээ ч үл эвлэрэх “өс хонзон”-гийн үүд нээгдсэн. Эл  хугацаанд  Ерөнхийлөгч асан маань ч өөрийгөө улсын хаан мэтээр эндүүрч,  нөхөд биш, нохдыг  улс төрд дэвшүүлж, гарааных нь зам дээр ногоон гэрэл асааж өгснөөрөө   буруутай.  Хэрвээ тэр  өөрийн гэсэн хүчтэй багийг бүрдүүлж, чин үнэнч хамтран зүтгэгчдийг нэгтгэж чадсан бол өнөөдөр ганцаардаж, шаналахгүй байсан.  Нийгмийн итгэл хүлээхээ больсон хэсэг бүлэг  хүмүүстэй  нийлэн  өөрийгөө үнэгүйдүүлэхгүй байсан ч байж болох.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж