Дизель түлшний гаалийн татварыг 95 хувиар буурууллаа

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Дизель түлшний гаалийн татварыг 95 хувиар буурууллаа

Монголын Засгийн газар дотоодын шатахууны хомсдол бий болсонтой холбогдуулан дизель түлшний гаалийн онцгой албан татварыг 95 хувиар (210,000-10,000 төгрөг) бууруулах шийдвэр гаргажээ. ОХУ дизель түлшний  экспортыг хязгаарласнаас дизель түлшний үнэ зах зээлд 1250 ам.долларт хүрээд байна. Уг шинэ дүрмийг энэ сарын 9-нөөс эхлэн Сүхбаатар, Замын Үүд, Эрээвцав, Алтанбулагийн боомтод мөрдөж эхэлсэн байна. ОХУ-ын “Роснефть” компани энэ сард дизель түлшний үнийг  96 ам.доллараар нэмсэн юм. Энэ сарын тавны байдлаар Монгол улс дизель түлшний нөөц 11 хоногийн нөөц үлдсэн гэж мэдэгдэж байсан. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нар шатахууны нийлүүлэлттэй холбоотой асуудлаар ОХУ-ын эрх баригчидтай хэлэлцээр хийж байгаа юм байна.

Импортын шатахууны нийлүүлэлт муу байгаагаас  үүдэлтэй шатахууны хомсдол уул уурхай, аялал жуулчлалын улиралд таагүй үр дагавар авчирч ДНБ, эдийн засагт нөлөөлж болзошгүй. Импортын шатахууны хомсдол түр зуурынх биш гэж үзэх хүмүүс ч байгаа ажээ. ОХУ-ын Засгийн газар, газрын тосны томоохон компаниуд Казакстан, Өмнөд Солонгос, Сингапурт шатахуун нийлүүлсээр байгаа нь эрх баригчдын явуулж буй бодлоготой холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Монголын MMC корпорацийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Frontier Securities”-т өгсөн ярилцлагадаа “Өмнө говийн “South Gobi” компанийн шатахуун нийлүүлэгч албан шахалтаар шатахууны нийлүүлэлтээ зогсоон тул бид ирэх сард үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд өөр нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан” гэжээ. “Petrovis & Shunkhlai” нь” MMC”-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Монголын импортын шатахууны талаас илүү хувийг хангадаг ажээ. ОХУ-ын импортын шатахуун үе үе тасардаг байсан ч тэр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, болон улирлын онцлогтой байсан бол энэ удаагийн шатахууны хомсдолын цаад шалтгаан илүү ноцтой гэдэгт импортлогчид итгэлтэй байгаа юм.

 “SouthGobi’ компани шатахуун нийлүүлэгч ОХУ-ын түнш нь албан шахалтаар энэ сард нийлүүлэлтээ зогсоохоос өөр аргагүйд хүрснийг мэдэгдсэн байна. “SouthGobi” компанид “Овоот толгой” дахь уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад  722,000  литр дизелв түлшний нөөц үлдсэн ажээ. Гэсэн хэдий ч тус компани өчигдөр шатахуун нийлүүлэгч өөр компанитай 2.8 сая тонн литр дизель түлшний гэрээ байгуулсан байна.

Н.Энх
Эх сурвалж: “Frontier Securities”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж