“Монголын төмөр зам” хувьцааг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

“Монголын төмөр зам” хувьцааг бүртгэв

“Монголын төмөр зам” ХК-ийн гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 226 000 ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны жагсаалтад бүртгэснийг mse.mn сайт мэдээлжээ.

Монголын Хөрөнгийн Бирж /МХБ/-ийн зүгээс Монгол улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол болон “Монголын Төмөр Зам” ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус компанийн үнэт цаасны бүртгэлийн шалгалтыг хийсэн байна. Шалгалт хийсний дагуу бүх бичиг баримт бүрэн, холбогдох хууль дүрэмд нийцэж байсан тул “Монголын төмөр зам” хувьцааг бүртгэсэн байна. Хувьцааг бүртгэснээр арилжаанд оролцох боломжтой ажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж