Бейонсе 100 саяар тоглоход хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.05.12-нд нийтлэгдсэн

Бейонсе 100 саяар тоглоход хүрэв

Бейонсе хөлсөө дуслуулж байж олж авсан баялгийнхаа ихэнхийг алдаж магадгүй болов. Gate Five гэх программ хангамжийн компани эмэгтэйг шүүхэд өгөн заргалдлаа. “Starpower: Beyonce” гэх тоглоом бүтээх төслөө хууль бусаар орхисон гээд Бейонсе бүсгүйг шүүхэд өгчээ. Хамтын ажиллагаанаасаа татгалзсан хохирлыг тус компани 100 сая ам.доллар гэж үнэлсэн бөгөөд өөр долоон сая долларыг тоглоомыг зохиоход зарцуулжээ.
Компанийн гаргасан өрөгдөлд дуучин эмэгтэй гэрээгээ байгуулан холбогдсон байснаа хамгийн чухал үед нь гэрээг шинээр байгуулна гэсэн байв.Түүний хэтэрхий өндөр үнэ хөлс шаардсаныг компани биелүүлэхээс татгалзсан учир Бейонсе төслөө орхисон байв. Түүний улмаас компани бутарч 70 хүн Зул сарын баярын өмнө ажилгүй болжээ.
Охиныхоо энэ хуншгүй ажлын улмаас түүний эцэг Мэтью Ноулз менежерийн ажлаа энэ гуравдугаар сард орхин огцорсон гэж өрөгдөлд дурьдсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж