Бүлэг дээрэмчдийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Бүлэг дээрэмчдийг баривчилжээ

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс энэ сарын 12-13-нд шилжих шөнө “Дээрэм” нэгдсэн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээний үр дүнд тус дүүргийн нутагт удаа дараа бүлэглэн дээрэм үйлддэг бүлэглэлийг илрүүлэн, үйлдэл дээр нь баривчилжээ. Энэ үеэр бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг нэр бүхий 15 этгээдийг тус дүүргийн цагдаагийн албан хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн, баривчилсан байна. Бүлэглэн дээрэм хийдэг этгээдүүд ихэвчлэн 20-25 насны  залуус байгаа аж. Тэд ганц нэгээрээ явж байгаа эмэгтэйчүүд, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийн гар утас, бэлэн мөнгө, бусад эд зүйлийг айлган сүрдүүлж дээрэмддэг гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж