Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг

Хууль
зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түрээсийн байранд амьдардаг аж. Олон
нийтэд тархсан шиг Нүхтэд өндөр өртөгтэй харш байдаггүй, яахав нэг
зуслангийн байшинтай. Бараг 10 гаруй жилийн өмнө бариулсан гэж байгаа.
Тухайн үед нэг ширхэг палк 1500 төгрөгийн үнэтэй байхад сайд сүйхээ
гаргаж зуслангийн байшин бариулсан нь өнөө аминд орж, Хөрөнгө орлогын
мэдүүлгийг нь жаахан ч болов хөрөнгөтэй болгож харагдуулдаг юм даг уу
даа. Ажил, гэр хоёрын дунд хөл залгуулдаг автомашиных нь хувьд нас
ахижээ, 2000 онд үйлдвэрлэгдсэн учраас сайд болоод гишүүд дотроо хамгийн
хуучин жип хөлөглөдөг гэж хэлж болох гэнэ. Нэг үгээр хэлбэл, сайд
Ц.Нямдоржийн хөрөнгө ердөө энэ л аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж