Жүдочид 26-нд “Их дуулга”-ыг зорино

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Жүдочид 26-нд “Их дуулга”-ыг зорино

Монголын цагаан өмсгөлтнүүд хөгшин Европ дахь ээлжит “дайралтаа” хийхээр энэ сарын 26-нд хойд хөршийг зорих гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны “Их дуулга” ангилалд багтах чансаа өндөртэй дөрвөн тэмцээн жил бүр болдгийн 2011 оны хоёр дахь “Их дуулга” ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 28, 29-нд болох юм. Жүдочдын хувьд цуврал тэмцээнүүдэд оролцож, оноо цуглуулах бөгөөд үүнээс үндэслэн жин жингийн бөхчүүдийн чансааг гаргадаг. Харин чансааны топ 20-д багтсан тамирчид Лондонг зорих эрхтэй учир тэмцээн бүр хариуцлагатай. “Их дуулга”-ын хувьд чансаа өндөр, түрүүлсэн тамирчин 300 оноо авна. Тэмцээний шагналын сан 150 мянган ам.доллар бөгөөд алтан медалийг 5000, мөнгө, хүрэл медалийг 3000 болон 1500 ам.доллар дагалдах юм.

Монголын жүдочид Өвөр Монголын шигшээ багийн тамирчидтай Орхан аймаг дахь “Олимп” баазад хоёр долоо хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийгээд саяхан Улаанбаатарт ирээд байгаа. Одоогоор Москваг зорих Монголын багийн бүрэлдэхүүн хараахан тодроогүй байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж