Хүүхдийн спортын IV наадмын сүүлчийн тэмцээнүүд эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн спортын IV наадмын сүүлчийн тэмцээнүүд эхэллээ

Спортын 24 төрлөөр явагдаж буй Монголын хүүхдийн спортын IV их наадмын сүүлчийн тэмцээнүүд эхэллээ. Орхон аймагт хөлбөмбөг, самбо, жүдогийн тэмцээн ид дундаа яваа бол нийслэл хотноо байт харваа, уулын дугуйн тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болох юм. Байт харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа 10.00 цагаас 3, 4-р хороолол дахь Байт харвааны төв зааланд болох бол өсвөрийн дугуйчдын уралдаан 10.30 цагаас Нүхтийн аманд эхлэх ажээ. 

Монголын хүүхдийн спортын IV их наадмын хаалтын ажиллагаа V.19-ний 15.00 цагт Орхон аймагт болох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж