Хойд Солонгос хүнсний тусламж хүсчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос хүнсний тусламж хүсчээ

Хойд Солонгосын хүнсний яаралтай тусламж үзүүлэхээр АНУ шинжээчдийн багийг илгээх гэж байна. АНУ 2009 онд тус улсад хүнсний хориг тавьсан юм. Хүний эрхийн байгууллага болон сайн дурынхан Хойд Солонгост хүнсний тусламж үзүүлэхийг  Вашингтоноос шаардаж байгаа юм байна. АНУ ирэх долоо хоногт Хойд Солонгосын Пёнгянг хот руу хүний эрхийн асуудал хариуцсан төлөөлөгчөө илгээж, хүнсний тусламж цэргийнхэн болон элитүүдэд биш ард иргэдэд хүрч байгаа үгүйд хяналт тавих тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлсэн байна. "Хойд Солонгост хүний эрхийн төлөөлөгч илгээх эсэхийг  Вашингтон  ойрын хугацаанд шийдэж, олон нийтэд мэдээлнэ” гэж Хойд Солонгосын асуудал хариуцсан төлөөлөгч Стивен Босворт мэдэгджээ. Босворт  хүнсний тусламж илгээх асуудлаар Хойд Солонгосын төлөөлөгчидтэй  хэлэлцээр хийсэн байна.  Өнгөрсөн гуравдугаар сарын судалгаагаар өлсгөлөнд нэрвэгдээд буй Хойд Солонгосын хүн амын дөрөвний нэг хувь буюу зургаан сая гаруй иргэдэд хүнсний яаралтай тусламж хэрэгтэй байгаа гэнэ. Байгалийн гамшиг, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн буруу менежментийн улмаас 24 сая хүн амтай тус улсад өлсгөлөн нүүрлэсэн гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж