”Биологийн төрөл зүйлийн үнэ цэнэ’’ өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

”Биологийн төрөл зүйлийн үнэ цэнэ’’ өдөрлөг болно

Жил бүрийн 5 сарын 22-нд Биологийн төрөл зүйлийн өдрийг дэлхий даяараа тэмдэглэн өнгөрүүлдэг. Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь Хөтөлбөрийн Газараас санаачлан, Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгуудын Дорнод Хамгаалалтын Захиргаа, Аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газар зэрэг байгууллагуудтай хамтран дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээний хүрээнд "Биологийн төрөл зүйлийн үнэ цэнэ’’ өдөрлөгийг энэ сарын 21-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна.

Биологийн төрөл зүйл гэдэг нь тухайн байгальд байгаа ургамал амьтдын цогц бөгөөд үүнийг хамгаалахаар улс орон бүр нэгдэн орсон энэ өдрийг Дорнодчууд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БОАЖЯ-ны сайдын тушаалаар шар үнэг, хярс үнэгийг хоёр жил агнахыг хориглосон. Өөрөөр хэлбэл 2011 -2012 он хүртэл гэж заасан. Мөн саарал чоныг Баяндун, Баянуул зэрэг ой бүхий сумдад хоёр жил агнахыг хориглосон. Эдгээр шийдвэр нь биологийн төрөл зүйлийг хамгаалах үүднээс гарсан шийдвэрүүд ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж