Рианна “Twitter”-т хэнийг дагадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Рианна “Twitter”-т хэнийг дагадаг вэ?

Нэгэн үе дурлалт хос байсан дуучин Рианна, Крис Браун нар “Twitter”-т хааяа зочилж нэг нэгнээ “дагадаг” гэнэ. Учир нь тэдний олон шүтэн бишрэгчид “Twitter”-т зочилдог ажээ. “Hollywood Reporter”-ийн мэдээлснээр Крис 2009 оны Грэммийн үдэш Рианнаг хэл амаар доромжилсноос тэдний харилцаа төгсгөл болсон юм. Харин саяхнаас тэд бие биенээ уучилж, “Twitter”-т нэг нэгнээ даган “жиргэдэг” болсон гэнэ. “Twitter”-ээр нэгэн жиргээч Рианнад хандан "Би чамайг Кристэй эвлэрнэ гэж бодоогүй. Түүнтэй дахин орооцолдохгүй байсан нь дээр. Амьдралаа бод” гэж бичсэний хариуд Рианна “ Тайвшир. Энэ чинь ердөө “Twitter”” гэжээ. Харин удалгүй тэр этгээд 14 настай “жиргээч” байсныг олж мэдээд дуучин бүсгүй хүүг уучилж, “Twitter”-ын найзууд болсон байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж