Сурах бичгийн хэвлэлт долдугаар сард дуусна

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Сурах бичгийн хэвлэлт долдугаар сард дуусна

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхэд сурах бичиг хэвлэгдээгүй, хугацаандаа гарсангүй гэх гомдол тасардаггүй. Харин энэ жил дээрх байдлыг давтахгүйн тулд сурах бичгийг эрт хэвлэхээр болжээ. Энэ жил нэгээс дөрөв, долоо, есдүгээр ангиудад сурах бичгийг шинээр хэвлэн нийлүүлэх юм байна. Сурагчдын сурах бичгүүд эхнээсээ хэвлэлтээс гарч байгаа аж. Сурах бичгийн санхүүжилтийн 86 хувийг Азийн хөгжлийн банкнаас үлдсэн хувийг нь МУ-ын Засгийн газраас  гаргадаг юм байна. Энэ жилийн хувьд БСШУЯ нь  хэвлэлийн чанарыг шалгах төхөөрөмж оруулж ирж байгаа ба энэ нь хэвлэлийн цаас, цаасны шохойн хэмжээ гэх мэт хэвлэлийн бүхий л чанарыг шалгах аж.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж