Израилийн үймээнд 350 гаруй хүн шархаджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Израилийн үймээнд 350 гаруй хүн шархаджээ

Каир хотын төв дэх Израилийн Элчин сайдын яамны дэргэд болсон жагсагчид ба цагдаа нарын хоорондын шөнийн мөргөлдөөний үеэр 353 хүн шархдаж, арван хүнийг  эмнэлэгт хүргэжээ. Өмнө нь 24 хүн шархатсан гэсэн мэдээлэл гарч байсан юм. Эмч нарын мэдээлснээр хүмүүс гол төлөв нулимс асгаруулах хийнд хордон эмнэлэгт хандсан байна.

Сүүлийн хэд хоногийн дотор Каир хотын Израилийн Элчин сайдын яамны өмнө жагсаал тогтмол болж байна. Тэд Израилиас харилцаагаа таслахыг шаардаж байна. Ням гаригт жагсагчид Элчингийн ойролцоох замыг хаан яамны байрыг дайрна гэж байлаа. Израилийн Батлан хамгаалах яамны  өндөр тушаалын төлөөлөгч Амрс Гилад­тай Египетийн  Засгийн газар хэлэлцээр хийсний дараа жагсаал эхэлжээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж