Монгол зүүн хойд Азийн чөлөөт бүсэд холбогдоно

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Монгол зүүн хойд Азийн чөлөөт бүсэд холбогдоно

Чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албаны төлөөлөгчид БНСУ-ын Инчеон хотын эдийн засгийн чөлөөт бүсэд ажлын айлчлал хийж, тус бүсийн удирдлагуудтай уулзаад иржээ. Уулзалтын үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах, харилцан туршлага судлах, байнга мэдээлэл солилцож байх талаар тохиролцсон байна.

Инчеоны эдийн засгийн чөлөөт бүс нь хөгжлийн төслийн II шатаа амжилттай дуусгаж байгаа бөгөөд ойрын үед зүүн хойд Азийн бүсийн эдийн засгийн хамгийн том чөлөөт бүс болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.  Энэ төсөл 2014 оноос хэрэгжиж эхлэх бөгөөд Монгол Улсаар дамжин гарахаар төлөвлөсөн байна. Энэ нь хоёр улсын чөлөөт бүсийн эрхэм зорилгод нийцэж байна гэж уулзалтад оролцогчид онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр Инчеоны  эдийн засгийн чөлөөт бүсийн удирдлагууд чөлөөт бүс байгуулах, менежмент хийх талаар хуримтлуулсан баялаг туршлагаа Монголын талтай харамгүй хуваалцана гээд Монгол Улсад хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд ч бэлэн гэдгээ илэрхийлэв.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж