Ким Чен Ир Хятадад айлчилж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.23-нд нийтлэгдсэн

Ким Чен Ир Хятадад айлчилж байна

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир Хятадад айлчилж байна. Кимийн айлчлал үргэлж нууц байдаг боловч энэ удаад Хятадын болон Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд бүгд энэ талаар мэдээлж буй. Ким Чен Ирийн энэ онд Хятадад хийж буй гурав дахь айлчлалд ажиглагчид ихээхэн ач холбогдол өгч байна.  Өмнөд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлж буйгаар Ким энэ удаа Хятадын эдийн засгийн хөгжилтэй танилцан туршлага судлах айлчлал хийж буй ажээ. Умард Солонгосын эдийн засаг гадаадын тусламж хандиваас бүрэн хараат болсон бөгөөд хүнсний хомсдолд орсон тус улсад олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд буй билээ. Тус улсад Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс хүнсний тусламж үзүүлж байгаа юм. Умард Солонгос  хүнсний тусламж хүссэний дараа АНУ-ын хүний эрхийн төлөөлөгч  хүнс  цэргийнхэнд бус, хэрэгтэй хүмүүстээ хүрч байгаа эсэхэд хяналт тавихаар тус улсад очоод байгаа юм.

Ким Чен Ирийн залгамжлагч гэгдээд буй отгон хүү Ким Чен-Ун мөн Хятадад айлчилж буй билээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж