Б.Гангаамаа ирэх сарын 1-нд ирнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.26-нд нийтлэгдсэн

Б.Гангаамаа ирэх сарын 1-нд ирнэ

Дэлхийн зулай гэгдэх Эверестийн ноён оргилд амжилттай авирсан уулын спортын ОУХМ Б.Гангаамаа Монголын талаас түүний авиралтыг хариуцаж буй “Mongolia Expeditions” компанитай өчигдөр утсаар холбогджээ. Тавдугаар сарын 25 буюу өчигдөр өглөө Эверестийн бааз кэмпэд байрлах Хятад, Түвдийн уулын холбооны Эверестийн бааз кэмпийг хариуцсан төлөөлөгч Тензин Тинлайгаас дэлхийн ноён оргил Эверестэд гарсныг батлах батламж гардан авсан тухайгаа Б.Гангаамаа утсаар дуулгасан байна. Тэрбээр өчигдөр 6500 метрийн өндрөөс доошилж, 5200 метрт байрлах үндсэн кэмпэд ирсэн бөгөөд өнөөдөр “Adventure Extreme” багийн бусад гишүүдийн хамт Балбын нийслэл Катманду хотод хүрэх гэнэ. Харин ирэх сарын 1-нд эх орондоо ирэхээр төлөвлөжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж