Тэрбумтны амраг хуурамч гэрээслэл үйлджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.27-нд нийтлэгдсэн

Тэрбумтны амраг хуурамч гэрээслэл үйлджээ

Хонконгийн тэрбумтан, фэнг шүйгийн мастер Нина Вангийн хуучин амраг хуурамч гэрээслэл үйлдсэн хэргээр цагдаад баригдлаа. Тэрбээр баян эмэгтэй өөрт нь нэлээд хэмжээний хөрөнгө өвлүүлэхээр гэрээсэлсэн хэмээн худлаа заль зохиосон байна. Дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэх үл хөдлөх хөрөнгө түүнд очих учиргүй гэдгийг шүүх тогтоолоо.


Тони Чан тэрбумтан эмэгтэйтэй уулздаг байхдаа гурван хүүхэдтэй, албан ёсны гэр бүлтэй байсан аж. Уг нь түүнд амраг эмэгтэй нь 2.5 сая ам.долларын хөрөнгө гэрээсэлж, Хонконгийн хамгийн тансаг хороолол дахь байшинг нь мөн түүнд үлдээсэн ч мань эр илүү ихийг авах гэсэн шуналаасаа болж эвгүй байдалд орсон нь энэ.


Нина Ван Азийн хамгийн баян эмэгтэй. Фэнг шүйгийн зөвлөгөө өгдөг маш том сүлжээний эзэн тэрбээр өөр бусад салбарт нөлөө бүхий бизнестэй байсан юм. Тэрбээр богино банзал, этгээд хүрмээрээ алдартай байсан бөгөөд 2007 онд хавдрын улмаас нас баржээ. Шанхайд төрсөн Ван хөрөнгийнхөө ихэнхийг нөхрөөсөө өвлөж авчээ. Түүний нөхөр 1990 онд хулгайлагдсан бөгөөд ямар ч сураг гараагүй билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж